Японы эрчим хүчний UPDATER INC – Апдэйтер ХК нь Монгол захирлаар удирдуулсан Барилга, угсралтын чадварлаг старт-ап компани болох
UNILEAD Co., Ltd. - ЮниЛийд ХК-тай бизнесийн түншлэл хийлээ

Япон улсын хэмжээнд барилга, угсралтын сүлжээг бий болгож, олон үндэстнээс бүрдсэн баг нарны цахилгаан станцуудад шинэчлэл хийнэ

(Япон хэлнээс орчуулав)

"Үйлдвэрлэгч нь ил тод* зүйлсийг хэрэглэх амьдралын хэв маяг"-ыг хэрэгжүүлэгч Апдэйтер ХК болон ЮниЛийд ХК нар бизнесийн түншлэлийн гэрээ байгууллаа. Тус компани ЮниЛийд ХК-тэй хамтран Япон даяар нарны цахилгаан станцуудын шинэчлэлийн хүрээнд нарны цахилгаан станцын засвар үйлчилгээ, "Үйлдвэрлэгч нь ил тод нарны цахилгаан станц"-ын бүтээн байгуулалт хийж, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр түгээхийг зорих юм.
* Ямар нэгэн хууль бус замаар бус байгаль орчин, хүн амьтанд хор хөнөөлгүй, хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөггүйгээр үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн, энерги

Лавлах эх сурвалж:PR TIMES Corporation

Зураг: (Зүүн) UPDATER INC. – CEO Oishi Eiji, (Баруун) UNILEAD Co.,Ltd. – CEO Erdenebaatar TERGUUN

Түншлэлийн тухай

2012 онд засгийн газрын сэргээгдэх эрчим хүчний “Тогтмол тарифаар худалдан авах систем (FIT)” хэрэгжиж эхэлснээс хойш Япон даяар нарны цахилгаан станц барих ажил эрчимтэй хөгжсөн. Гэтэл зураг төсөл, барилгын ажлын доголдолтой, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагааны арга хэмжээ авалгүй орхигдсон, тоног төхөөрөмж нь хуучирч элэгдсэн цахилгаан станцууд анхаарал татах болов. Цаашид ч байгалиас гаралтай цахилгаан эрчим хүчийг тогтвортой, аюулгүйгээр ашиглахын тулд зохих засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн шинэчлэл (repowering) хийх зайлшгүй шаардлага иржээ.

Гэтэл нарны цахилгаан станц барих ур чадвартай инженерүүд хомс, чадамжтай барилга, угсралтын компани олоход хүндрэлтэй нөхцөл үүсээд байна.

ЮниЛийд ХК нь Хоккайдод байрладаг, нарны цахилгаан станц, зам гүүрийн байгууламжийн чиглэлээр мэргэшсэн, байгалийн хатуу ширүүн давтагдахгүй орчин нөхцөлд олон барилга угсралтын ажил гүйцэтгэж ирсэн ур чадвар, арвин туршлагатай.

Апдэйтер болон ЮниЛийд компаниуд хамтарснаар сэргээгдэх эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлын нэг болох нарны цахилгаан станцуудыг шинэчлэх ажлуудыг хийж гүйцэтгэхийн сацуу "Өөрийн хэрэглээний цахилгаан эрчим хүчийг хангах зориулалттай" болон "NONFIT” цахилгаан станцуудыг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээг хамарсан олон төрлийн төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна.

 

[Киото бүсийн Киотанго хотын нарны цахилгаан станцын засварын ажлын жишээ]

Үүссэн асуудал: Цас их орсны улмаас нарны хавтанг бэхэлсэн суурь тавцанд мэдэгдэхүйц гажилт үүссэн

Шийдэл: Уг засварын ажлын гүйцэтгэгчийг олохоор Японы хэд хэдэн барилга угсралтын компанид хандсан ч бүгд нарны хавтангуудыг салгаж, суурь тавцанг дахин солих санал гаргасан. Харин ЮниЛийд ХК-ийн инженерүүд суурь тавцанг шинээр солихоос илүүтэйгээр 1 хөлтэй суурь тавцанг 2 хөлтэй болгож бэхлэх замаар нарны хавтан, суурь тавцанг задлалгүй засварлах шийдлийг гаргаснаар хүн хүч, цаг хугацаа, материалын асар их хэмнэлт гаргасан. ЮниЛийд ХК-ийн шинэлэг сэтгэлгээ, барилгын технологи, ноу-хаугийн өөрчлөлтийн ачаар бусад компаниудаас ялгаатай бүтээн байгуулалтыг хийж, өртөг зардлыг бууруулж, цахилгаан станцын аюулгүй байдлыг хангаж чадсан юм.

Лавлах эх сурвалж:PR TIMES Corporation

Түүнчлэн, ЮниЛийд ХК нь нарны цахилгаан станцын засвар үйлчилгээний бизнесээс гадна Апдэйтер ХК-ийн эрүүл амьдралыг дэмжих ”Минна Эйр (Бидний Агаар)” төслийн цахилгааны холболтын ажилд оролцож, хамтран барилга, угсралтын сүлжээг бий болгоно.

Э.Тэргүүн нь Монголд ахлах сургуулиа төгсөөд Нагано мужийн Шиншюү их сургуульд архитектураар суралцаж, барилгын салбарт туршлага хуримтлуулжээ. Түүний байгуулан удирдаж байгаа ЮниЛийд ХК нь олон монгол залуусыг ажиллуулж, инженер техникийн мэргэжилтнээр бэлдэх төдийгүй Японд анх удаа ирж буй хүмүүст тус улсад саадгүй ажиллах нөхцлөөр хангаж, хэл, соёлын талын дэмжлэг үзүүлдэг.

Энэ утгаараа ЮниЛийд ХК-тай бизнесийн түншлэл байгуулах нь Апдэйтер ХК-ийн хувьд төрөл бүрийн хүний нөөцийн ололт, амжилтыг дэмжихэд түлхэц болох юм. Түүнээс гадна ЮниЛийд ХК-д бэлтгэгдсэн инженерүүд өөрсдийн нарны цахилгаан станц барих арга техникээ Монгол болон бусад улс оронд дамжуулж, сэргээгдэх эрчим хүчийг дэлхий дахинд өргөжүүлэх болно.

Хоёр компанийн сэтгэгдэл

Апдэйтер ХК-ийн Ерөнхий захирал Ооиши Эйжи:

FIT тогтолцоо хэрэгжиж, нарны цахилгаан станцууд олширсонтой холбоотойгоор Япон улсын хэмжээнд барилга, угсралтын асуудалтай олон цахилгаан станц бий болсон нь нийгмийн хэмжээний асуудал болжээ. Бид Э.Тэргүүнээр удирдуулсан Юнилийдийн баг хамт олонтой хамтран ажиллаж байхдаа тэдний барилга угсралтын дэвшилтэт технологи, шинэлэг санаанууд бусдаас тэргүүнд байгааг анзаарсан. Энэхүү бизнесийн түншлэлээр дамжуулан хоёр компанийн давуу талыг ашиглаж, Япон төдийгүй дэлхий даяар нарны цахилгаан станцын бизнесийг шинэчлэн чадна хэмээн найдаж байна.

ЮниЛийд ХК-ийн Ерөнхий захирал Эрдэнэбаатарын Тэргүүн:

Манай компани өөрсдийн бизнесээр дамжуулж, “Биднээс хамаарах бүх зүйлийг улам сайжруулахын төлөө" гэсэн үзэл баримтлалд тулгуурлан нийгэмд бодит, утга учиртай хувь нэмэр оруулахыг зорьдог. Нийгмийг шинэчлэх зорилготой Апдэйтер компанитай бизнесийн түншлэл хийснээр нэгдсэн эрхэм зорилгын дор үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх боломжтой болсонд талархаж байна. Бид хамтран ажилласнаар "Үйлдвэрлэгч нь ил тод NONFIT цахилгаан станц”-уудаас хэрэглэгчдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой болсон. Мөн өөрийн хэрэглээний цахилгаан эрчим хүчээ хангах зориулалттай нарны станцууд, тэдгээрийн засвар үйлчилгээ, дахин сайжруулалтын төслүүдээрээ дамжуулан хүлэмжийн хийгээс ангид нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Түүнчлэн компанийнхаа олон чадварлаг залуу инженерүүдээ Апдэйтер ХК-ын ”Минна Эйр” төсөлд идэвхтэй оролцож, тэдэнтэй хамт өсөн дэвжээсэй гэж хүсч байгаа.

UPDATER INC – Апдейтер ХК

2021 оны 10-р сарын 1-нд компанийнхаа нэрийг “Минна Дэнрёкү (Бидний Эрчим хүч)”-ээс “Апдэйтер (Шинэчлэгч)” болгож өөрчилжээ. Social・Update・Company буюу Нийгмийн шинэчлэлийн компанийн хувьд албан байгууллагууд болон хувь хүмүүст SX* үйлчилгээг үзүүлдэг. Өөрийн бий болгосон патент бүхий блокчэйн технологийг ашиглан, дэлхийд анх удаа цахилгаан эрчим хүчийг мөшгих технологийг эрчим хүчний бизнест нэвтрүүлсэн “Минна Дэнрёкү” төсөл нь эдүгээ Японы шилдэг платформуудын нэг болжээ. Түүнчлэн "Үйлдвэрлэгч нь ил тод зүйлсийг хэрэглэх амьдралын хэв маяг"-ыг хэрэгжүүлэх зорилготой "Минна Эйр" - Эрүүл амьдралын бизнес, "TADORi" - Ёс зүйн худалдан авалтын бизнесийг хөгжүүлж байна. Японы SDGs-ийн 4 дэх удаагийн шагнал гардуулах ёслолоос "Ерөнхий сайдын нэрэмжит шагнал", NIKKEI-ийн 2021 оны хүлэмжийн хийг багасгах шагнал гардуулах ёслолоос төслийн ангилалд "Гран при шагнал" зэрэг олон шагнал хүртсэн.
*SustainabilityTransformation

Байршил: 8F Suntowers Center bldg., 2-11-22 Sangenjaya, Setagaya-ku, Tokyo, JAPAN
Ерөнхий захирал: Ооиши Эйжи
Байгуулагдсан: 2011 оны 5-р сарын 25
Хөрөнгө: 1,304,980,000 иен (хөрөнгийн нөөц 2,039,180,000 иен) *2022 оны 3-р сарын 31-ний байдлаар
Үйл ажиллагааны хүрээ: Уур амьсгалын технологийн бизнес "Минна Дэнрёкү", Эрүүл амьдралын бизнес "Минна Эйр" гэх мэт.
Вэбсайт: https://www.updater.co.jp/

UNILEAD Co., Ltd. - ЮниЛийд ХК

Хаяг: R4TM bldg. #2003, 1-45 Kiyota 1-jo 4-chome, Kiyota ward, Sapporo, Hokkaido, JAPAN
Ерөнхий захирал: Эрдэнэбаатарын Тэргүүн
Байгуулагдсан: 2018 оны 11-р сарын 16-н
Хөрөнгө: 5,000,000 иен
Үйл ажиллагааны хүрээ: Барилга, зам гүүр, сэргээгдэх эрчим хүчний бизнес (өөрийн хэрэгцээний, NONFIT цахилгаан станцуудын инженерчлэлийн зураг төсөл, барилга угсралт, засвар үйлчилгээ), гадаад худалдаан
Вэбсайт: https://unilead.co.jp/

 

Япон хэл дээрх эх нийтлэлийг унших бол:

https://prtimes.jp/main/html/rd/p/000000172.000050516.html